Thursday, February 28, 2008

БИ МАНДТУГАЙ, МАШКА СӨНӨТҮГЭЙ!



Эл төрсөн өдрийг мэндчилгээг миний сайн нөхөр Хиргис Доржжүгдэрийн Мөнх-Очир бээр миний 28 насны төрсөн өдрөөр цахим шуудангаар явуулсан билээ. Андын минь хэлэмгий доломгой нь ширгэшгүй бөгөөд тоглоом шоглоом нь дундаршгүй билээ. Хурц тод шүлэглэлийг нь дахин дахин уншивч инээд хүрэхийн зэрэгцээ бишрэх сэтгэл төрдөг амой. Энэ шүлэглэлийг уншсаны дараа танд ч мөн тийм сэтгэгдэл төрөх нь лавтай биз ээ. Have a Fun!
Хоёр бүлэгт түүхэн бөгөөд соцреалист найраглал

I. Манай хүрээлэнгийн нэг өдөр

Бээжин явах хэд маань
Бэлэн мөнгө тоолцгоогоод
Бэлэг сэлтээ цуглуулаад
Билет юугаа базаагаад

Урагш явах хэд маань
Ууж идэхээ тооцоолоод
Угтаж үдэхээ тохиролцоод
Ухаан санаа нь эзгүйрээд

Галаа сахих хэд маань
Гадуур сэлгүүцэхээ төлөвлөөд
Гамшигт хэдийг явахаар
Гайгүй сайхан голрох гээд

Гэрээ сахих хэд маань
Гэсэр болохоо төлөвлөөд
Гэнэтхэн зэсэрч эхлэх гээд
Гэмгүй царайлж суухад

Донт Болдоогийн машин
ДОХ-ын вирус цацаастай
Доор нь шургуулсан бүхэн
Дороо эвдрэх нигууртай

Өвчит Болдоогийн машин
Өнгөний өвчин цацаастай
Өвөр рүү нь шургуулсан бүхэн
Өөдлөхгүй эвдрэх аюултай

Засаг төр бужигнаастай
Замын бөглөө чихээстэй
Залуу хөгшингүй бухимдаастай
Захирал дарга нь зандраастай

Сайдын номыг шахаастай
Сайхан чалчих нь демидролтой
Сайрхаж онгирох нь хэтрээстэй
Санаа сэтгэл нь хувираастай

Яруу найргаар занимаалдаастай
Ян Сюнь-ийг дайчлаастай
Яршиг төвөг удаастай
Ядаргаа балаг үргэлжлээстэй

Тэквондог Монголд хөгжүүлж
Тэнэглэх цэцэрхэх нь холилдож
Техник хэрэгслүүд нь эвдэрч
Технологи дамжлага нь гацаж

Хуванцар үнэмлэхээр гангарч
Худал ярих нь олширч
Хуудуутай ажиллах нь нэмэгдэж
Хувьсгалын тохироо бүрдэж

Сэтгүүлийн хавтас бүдгэрч
Сэлгүүцэх хүмүүс олширч
Сэрүүн зүүдлэх нь ихэсч
Сэнтэглэх балайрах нь даамжирч

Хэвлэлийн хор нь дуусч
Хэвлэгч машин нь гацаж
Хэтэвчинд ордог нь хомсдож
Хэнэггүй авирлах нь дэндэж

Хов живэнд умбаж
Хорон санаанд идэгдэж
Хоолны хэрүүлээ хийж
Хоног өдрийг өнгөрөөсөн

Өглөө үдэшгүй эргүүтсэн
Өөдгүй хэдэн этгээд
Өвөр зуураа новшролцож
Өлөнтөж суугааг хараарай

Өөнтөглөж бичсэн энэ нөхөр
Өнөөх хэдээсээ ч дутахгүй
Өөрөө ч тэднээс ялгарахгүй
Өвчигнөж байгааг нь хараарай

II. Машбат таны нэг өдөр

Сартуул овгийн хүргэн
Сарлагт овгийн жанжин
Самбарт плакатын өрлөг
Сайхан хүүхний эрлэг

Нанхиад гаралтны ноён
Нам холбоодын дарга
Наншилдаан зодооны мастер
Нанчид сархадын канистр

Форт Ордын атаман
Фокстрот бүжгийн хаан
Форейн Аффэрсийн уншигч
Фольксвагений улаан фэн

Каса Вердегээр гүйдэлтэй
Казинод байнгын бүртгэлтэй
Кастро стритэд буудалтай
Кармель хавиар явдалтай

Рүүт бирээр цангаагаа тайлж
Рүүт холлд оюунаа чилээж
Рүүт бүсгүйгээр эрхтнээ баясгаж
Рүзвельт маягийн хор найруулж

Лашизм-Машизмыг үндэслэгч
Лайман Миллерийн дагалдагч
Лашкар Жихадыг дэмжигч
Лайфтайм сувгийн үзэгч

Херманн холлын баарнаас салахгүй
Херст цамхагийн үзвэрээс уйдахгүй
Хэритэйж сангийн хэвлэлээс залхахгүй
Хиргис овогтны хараанаас мултрахгүй

Өмнөд Калифорниор дүүрэн
Өнгөт хүүхэн эргүүлж
Өрөөлийн эхнэр оролдож
Өөрийн хүүхдийг хийж

Умард Калифорниор дүүрэн
Уугуул хүүхэн нухаж
Улаан хөлт бүхнийг
Урдуураа гаргахгүй танхайрч

Наян дөрвийнх царайлж
Нас намбаа нууж
Нялх ногоо зулгааж
Найз нөхдөөсөө цэрвэж

Арлын харуудтай архидаж
Авгай хүүхэнд донтож
Алба ажлаа умартаж
Ашиггүй цагаа өнгөрүүлж

Эрдэм номондоо нойлтож
Эргүүтсэн тархиа угаалгаж
Эсэргүү санаагаа бичиж
Энхбаяр ахтайгаа арцалдаж

Ингэж явдгаа боливол таарна
Ийм амьдралаа зогсоовол зохино
Индранила энд сууж байна
Ийнхүү бичихийг маань дэмжиж байна


2006 оны 5 дугаар сарын 19.
Улаанбаатар хот

Сөүлийн гудамж, 41

304, 307 тоот өрөө

Зохиогч "МТ"


1 comment:

Anonymous said...

Как говорилось на Seexi.net Девочки! сил уже нет!!!!!!!!!!!!!!! надоело! училась на дневном! расписание ставили так, что невполне вероятно было сыскать работу!!!!!!! а сейчас везде где только можно нужен опыт работы! где его взять! ????????????????? я н езнаю что делать!!!!!! помогите! я отчаялась!
спб