Monday, February 11, 2019

Оюутан цагийнхаа өврийн дэвтрийг нээн үзсэнд тэртээд тэрлэсэн хоёр шүлгийг олж, юутай ч дурсгал болгон блогтоо хадгалсугай хэмээн буулгав.
1
Бие сэтгэл минь нэгэн бүсгийг мөрөөсч
Билэг зөн минь нэгэн бүсгүйг үгүйлнэ.
Би дурласан юм биш биз ..?
2
Аз жаргал эрэн явсаар
Амьдралаа элээсэн гуйлгачин
Авсан дотор түүнийгээ олоод
Амсийсэн ажээ, хөөрхий.

Sunday, November 15, 2015

Хар хэрээ

Агаарт нэгэн бөмбөлөг өлгөөтэй бах бөгөөд түүний дор таван хүн тал талаасаа цуглав. Эр эм хос тус бүр хоёр байх ба харин нэгэн салбага этгээд гагцаар ирлээ.
Эмэгтэйн нэг нь бусдыгаа их бишүүрхэнгүй харж, ойртож чадалгүй байхыг ажвал, уулзангуутаа гар хөлөө саван олон зүйлйин хэл дэлгэх нөгөө дөрвөөсөө хөндий хүн болох нь илт ажээ. Энэ эмэгтэйг Аргина хэмээх бөгөөд өөрт дурласан гэх Айшуу хэмээх залууг даган нөхөдтэй нь танилцахаар ирсэн бөлгөө. Аргина бээр Айшууд хайр сэтгэл үгүй боловч түүний гэнэн тулгар занг өхөөрдөх ба бас ч эгэл бус хачин авирийг нь сонирхох үүднээс түүний нөхдийг ямар бол хэмээн үзэх бодол агуулжээ. Гэвч энэ бүхний дундаас Айшуугийн муйхар шаардлага, зохисгүй албадлагаас зайлах аргагүй болсон нь гол шалтгаан болой.
Айшуу арчаагүй дорой дуугаар өөрйин нөхдийн нэрийг дуудан танилцуулав. Чанга дуу, хахир дээрэлхүү зангаараа хороон захирагч хоч авсан түүнийг,  ийм арчаагүй дорой болохыг хараад нөхөд нь гайхан харнаа. Харин эм хүний гэгэлхэн зангаараа Олроо хэмээгч нь хороон захирагчаасаа илүү Аргинаг нэвт ширтэн ажиглаж, түүн лүгээ үг хамтатгасугай гэхээс хэл амь нь гозолзож эгээ л могой мэт анам.
Хэсэг хугацааны дараа тэр таван хүн Жайлан толгой өөд зугаацаар одлоо. Зам зуур Олроо санасандаа хүрч Аргинагийн бөөрөнд наалдан далан хэл дэлгэхэд эрс түрүүлэн өндөр, нам, жир дуугаар ярилцан алхална. Олроогийн эр бөгөөд Оёроо хэмээгч нэгэн бээр нам тайвныг эвдэн “хаая...” хэмээн их дуунаар гэнэт гуяа алгадан хашгачсанд Аргина хэлмэн сандарч зүрх нь түгшүүртэй еэ савлав. Урагш харвал, гурван нөхрийн ярианы эрчим нэн хурдасчээ. Олроо Аргинагийн сочин аюулхыг анзаарч,
-          Бүү эмээгтүн. Галд тос нэмэхэд дүрсхийдэг шиг Аллах бурхан Оёроод онгод бэлэглэхэд ингэж дүрэлздэг юм. Гэлээ.
Харвал зам даган урд алхах түүний биеийг гэрэлт ногоон туяа нэлмэрэн дагах аж.
Гайхсан Аргинагийн нүдэн бас нэгэн хурц шар гэрэл тодрон нэлмэрэхийг харвал, нуруугаа үүрэн газар ширтэн алхах Айшуугийн зоо нуруу ажээ. Толгойд нь хар цагаан сүүдэр сүлэн эргэлдэж Айшуу нялуун аялгатай харь хэлээр хэдэн үг хэлэхэд күнз, бумба алин болохыг мэдсэнгүй ч ёс журмын сургааль болохыг ухаарав.
Нүдний харц эрхгүй гуравдах хүнийг хайн одохуй яа, Үйсү хэмээгч нь цагаан сүүдэр нэлмэрүүлэн, басхүү уянгалан нэгэн зүйлийг ярих нь сургааль бус харин шалиг санааг уран үгээр чимсэн нүцгэн хүүхэн байлаа.”Би ордны завхай явдлыг харан жигшээд тэндээс хотын захиргаанд очин түшмэл болсон суухаар шийдвээ” хэмээн нам дуугаар аальгүй маяг гарган хэлэхүй нүд нь бүтээж, хуруу нь гозолзох ажээ.
Олроо тайлбарлан,
-          Үйсү Декамерон уншиж байгаа юм. Одоо өөрийгөө эзэн хаан гэдгийг мартчихаад хот хөдөө бядан явах жүүд хэмээн сэтгэн буй гэв.
-          Энэ юун гэрэл буй хэмээн Аргина асуувал,
-          Уншсан номын санаан дор өөрийн нүдийг хавяуулснаас чанад утгыг эс ойлговч, номын баатар чамд хувилбж, эс бол ертөнцийн жам чамд шүгэлмүй. Оёроо өөрийн биеийг Аллах хэмээвэл, Айшуу цзы болж даогийн замаар хөгжиж, харин Үйсү одоогоор Декамерон болчихоод буй. Энэ үед бодит ертөнц хоосон болох бөгөөд хоосон ертөнц бодит болж, ном бүр өөр өөрийн өнгөөр уншигчийг даган сүүлэн гэрлийг үүсгэх болой. Ногоон, шар, цагаан гэрэл тэднийг дагах нь энэ учир болой гэв.
Таван хүн замын дагуу зөрөг замаар алхажл явснаа урд гурван хүн хажуу дахь хоолой руу сүрэн гарсанд арын хоёр эм дагалдан мацлаа. Зэрэгцэн татсан цэвэр хийгээд бохир усны хоёр хоолой мөн л Жайлан толгой руу хөтлөх бө явагсад алхах эрчмээ сааруулсангүйд нарийн хоолой дээгрүүр явж анх удаа үзэж байгаа Аргина бээр дэгэцэн явна. Олроо түүнийг түшин хурдан явуулахыг сануулсанд чөөчигнөн алхалснаа удалгүй тэнцвэрээ барьж сураад жир явах болов.
Хоолой дээр гараад харвал, гурван хүний сүүлэн гэрэл сүүдэрт хучигдан байхыг үзэв. Юун учир болой хэмээн асуувал Олроо,
-          Энэ хүмүүс номонд нүдээ хавчуулсн боловсрох авч, тэр тоолон номын ёсыг зөрчин үй олон алдах бөлгөө. Мөн сэтгэл оргилохыг хүлцэж чадалгүй, уншсан дороо гэнэ тулгараар ойр тойрны мэргэдийг дээрэлхэн авирлаж үл ойшоох зан ямагт гаргахын тлд сүүлэн гэрэл булингартан харлах нь энэ болой.
Зэрэгцэн тавьсан хоолой дээгүүр үсчин дэвэн байх гурван хүнийг харан “эрүүл хүн ингэхгүй дээ, эд лав солио галзуу өвчтэй бололтой” хэмээн Аргина ухаарч аюулхайд нь айдас хуралдав.
-          Оёроо, Үйсү, Айшуу  гурав солио өвчтэй буюу? Чи үнэнийг хэлж өгнө үү гэвэл тэр үнэн гэж Олроо хэлээд – Гэвч сэтгэлзүйн хувьд эрүүл хүн гэж ерөөсөө байдаггүй юм гэж сургав.
Энэ зуур үсчин буй гурван хүний дэвэн савах гаран доор өд сөхөгдөн шувуун далавч болохыг Аргина гайхан харав. Тэд хоёр хоолойн хооронд үсэрч, дэвхцэн тэр хэрээр дуу нь чангарч, мөн харлан харласаар гурван хэрээ болон хувирлаа. Сүүдэрт хучигдсан сүүлэн гэрэл нь тэнгэрт хөөрц ногоон, шар, цагаан өнгийн хуй болон сэрсэрч хавь ойрын юмсыг асар хүчтэй сорон татаж эхлэхэд том жижиг жир гурван хар хэрээ тойрон эргэлдсээр аажуухан гэгч дээш хөөрч хуйн зүг нисэв. Бүрхэг гэхэд дэндүү харанхуй гэрэлт өдөр ийм хуй босохыг харах сонин байлаа.
-          Солиорлын демонстрац гэж энийг хэлдэг юм. Би үүнд их дуртай гэж гэнэт чангаар хэлсэн Олроогийн дуунд Аргина сочин харвал, түүний нүд гагц тэнгэр дэх эргүүлгийг ширтэн хүүхэн хараа нь хөдөлгөөнгүй болсон байх бөгөөд нүүрэнд нь царцанга инээмсэглэл тодрон ахуйг харж “бас л солиотой хүн ажээ” гэж бодов. Цээжээ тэврэн зогссон Олроо гэнэт урагш шийдмэг гэгч алхан жигүүрээ дэлгэн ногоон гэрэлт хэрээ болон ниссээр том хар хэрээний далавчин нөмөрт хоргодон одлоо.
“Яагаад би солиотой хүмүүсийн тархин доторхийг хараад байна вэ, энэ юун шуурга вэ” гэж Аргина бодоод хуй салхинаас даруй холдон зайлсугай хэмээн гараа савахуй дор жигүүр даль нь сүрхийн дэлгэгдэхийг үзвэй...

Thursday, February 20, 2014

FROZEN - МӨСЖИН

Энэ киноны дууг чадан ядан орчуулав. Ойрд дуу орчуулаагүй хэцүү л байлаа. Шүүмжлэнэ үү.

The snow glows white on the mountain tonight,
not a footprint to be seen.
A kingdom of isolation and it looks like I'm the queen.
The wind is howling like this swirling storm inside.
Couldn't keep it in, Heaven knows I tried.
Хүйтэн оргил дахь цасан дээр
Хүний мөр огт үгүй
Хаанчилж суусан хатан миний
Ханлиг минь ард бараагүй
Сэтгэл минь үймрэн хуйлрах шиг
Сэрүүн салхи ч хуйсганана
Don't let them in, don't let them see.
Be the good girl you always have to be.
Conceal, don't feel, don't let them know.
Well, now they know!
Хүн бүү оруул, бүү үзүүл
Дандаа сайн нуу, бүү мэдэгд
Дандаа сайн охин байгаарай
Хичнээн хичээвч нэмэргүй,
Одоо бүгд мэднэ
Let it go, let it go!
Can't hold it back any more.
Let it go, let it go!
Turn away and slam the door.
I don't care what they're going to say.
Let the storm rage on.
The cold never bothered me anyway.
Больё доо, одоо больё
Болдог юм болдогоороо болог
Больё доо, одоо больё
Хаалгаа хаагаад замаа хөөе.
Хов живийг би тоохгүй
Хөрч би даардаггүй болохоор
Хүйтэн шуурганд зугаалья
It's funny how some distance, makes everything seem small.
And the fears that once controlled me, can't get to me at all
It's time to see what I can do,
to test the limits and break through.
No right, no wrong, no rules for me.
I'm free!
Алсаас харахад юм бүхэн
Аягүй жижигхэн болдог
Айдас хүйдэс одоо намайг
Ахиад жихүүцүүлж чадахгүй
Одоо юу чаддагаа би хийж
Орчлонгийн хязгаарыг зорьё.
Сайн муу, зөв буруу гэлтгүй
Санаа зоргоороо би явъя.
Let it go, let it go.
I am one with the wind and sky.
Let it go, let it go.
You'll never see me cry.
Here I'll stand, and here I'll stay.
Let the storm rage on.
Больё, одоо больё
Аглаг салхинд би чөлөөтэй
Больё, одоо больё
Уй гашуу минь чи баяртай
Хүссэн газраа би аж төрж
Хүйтэн шуурганд зугаалъя
My power flurries through the air into the ground.
My soul is spiraling in frozen fractals all around
And one thought crystallizes like an icy blast
I'm never going back; the past is in the past!
Шид минь тэнгэрээс газарт
Ширхэглэн бударна
Шил шиг энд тэндгүй гялалзаж
Сийгэн хуйларна
Өнгөрсөн бүхэн өнгөрсөн
Өөрөө эргэж лав очихгүй
Let it go, let it go.
And I'll rise like the break of dawn.
Let it go, let it go
That perfect girl is gone
Here I stand, in the light of day.
Больё доо, одоо больё
Ургах нар шиг би мандана
Больё доо, одоо больё
Хүссэн газраа би аж төрж
Хүлээсээ тайлж хаялаа
Let the storm rage on!
The cold never bothered me anyway..
Хөрч би даардаггүй болохоор
Хүйтэн шуурганд зугаалья


Monday, December 14, 2009

Топкапын ордноор

Би Туркийн тухай төдийлөн мэддэггүй байжээ. Султаны ордныг музей болгосныг очиж сонирхлоо. Гайхалтай юм аа.
Турк миний очиж үзэж байгаа анхны Ислам шашинт орон юм. Хааныхаа ордонд Гэгээн Жоны гарын ясыг алтан бээлийд хийн хадгалжээ. Бээлийнийх нь дээр гаргасан дөрвөлжин нүхээр хүний сарвууны яс харагдана. Өөр бас нэг гэгээнтнийх нь толгой ороосон малгай, бас нэг гэгээнтний гавлын ясны хэсэг, Мухамед гэгээний хөлийн мөрийг бэхжүүлсэн шавар, Мухамедийн сахлын хэсэг гэх мэт сонин сонин юмыг заримыг нь алтаар бүрж, заримыг нь алтан хайрцагт хийн хадгалжээ. Тэгээд үе үеийн султан тэр ариун зүйлээ хадгалсан шүтээнийхээ сүмд мөргөл хийдэг байжээ.
Ариун нэгний хэрэглэж явсан зүйл юм уу, биеийнх нь хэсэг өөрөө шидийн хүчтэй хэмээн шүтэх явдал олонтаа. Бурханы шашинтан бид бурхан багшийн чандар, гэгээрсэн модных нь навчийг хүртэл шүтэж, сайн сайхныг авчирна гэдэг. Христүүд ч бас Гэгээн Петерийн цогцос Ватиканы суурьт нь байдаг гэдэг билээ. Магадгүй, түрэгүүд өнөөг хүртэл тэдгээр гэгээнтнүүдээс үлдсэн зүйлээ хадгалаад байгаа болохоор эзэнт гүрний хэмжээнд байгаа ч юм уу гэж бодоход түрэгүүдийг, бас ислам шашныг хүндэтгэх сэтгэл төрж явлаа.

Санта София


Санта София гэх энэ сүмийг үзэх сэн гэж би хэдийнээс хүссэн билээ. Византийн үед барьсан энэ сүмийг дэлхий дээрх хамгийн анхны Христийн сүм гэдэг санагдана. Өмнө нь Ромын олон бурхдад зориулсан сүмүүдийг Христийн болгож өөрчилж байснаас яг Христийн гэсэн сүм огт барьж байгаагүй ажээ. Византид хамгийн анхны чуулган хурж, бурхан хийгээд Исүсийг үзсэн гэх олон гэрчлэлийг шүүн эмхэтгэж Библь гэх судрыг албан ёсны хувилбарыг боловсруулсан гэдэг. Харин зарим гэрчлэлийг эргэлзээтэй гэж орхисон нь өнөөдөр "да Винчи код" гэх шуугианд номын үндэс болоод байгаа Исүсийн охин гэх халтар царай Сара гэх охиныг шүтдэг Этиопын заншил, католикуудад буруу номтон гэж хөөгдөхдөө Несториануудын нууж үлдээсэн Сөнөсөн тэнгисийн сурвалж зэрэг маргааны үндсийг тавьсан билээ.
Энэ сүмийг Византийн уран барилгач аав хүү хоёр барьсан гэдэг. Аав нь эхэлж бариад тэнгэр болсны дараа, сүмийн аварга том бөмбөгөр орой, суурьтаа үзүүлж байгаа даралт энэ тэр гээд баахан юмаас болж, цав гарч эхэлснийг нь хүү нь өөрчилж, зассан гэдэг. Аав хүү хоёрын энэ барилга одоо бараг л 1500 шахуу жил оршин байгаа нь энэ. Хожим түрэгүүд Константинополийг эзэлж, Истанбул болгосныхоо дараа энэ сүмийг Исламын болгон өөрчилж, гадна нь ихэр дөрвөн шовх цамхаг барьсан гэдэг. Энэ сүмийг үзэх сэн гэсэн хүслээ ингэж биелүүллээ дээ. Гайхалтай байлаа. Хүн төрөлхтөн ямар агуу билээ.

Saturday, August 30, 2008

My son



My son at his two year. I have drawn this.

Friday, May 9, 2008

Өнөөдөр зүгээр л нэг сонин бодол төрлөө. Манай Монголчуудын нэр их урт юм. Дээрээс нь овогоо хэрэглэвэл бүр ч их урт болох нь. Дээрээс нь бид яагаад ч юм бэ: Жалбажав, Дамбийжалцан, Лувсандоной энэ тэр гэж: нэрээ дандаа залгаж бичдэг уламжлалтай юм. Магадгүй оросоос дамжсан уламжлал биз дээ.
Гэтэл өрнө дорно дахин нийлмэл нэрийг дандаа салгаж бичдэг уламжлалтай байх юм. Жишээ нь: Жорж Уоркэр Буш гэдгийг уул нь Монгол уламжлалаар нийлүүлж бичвэл Жоржуоркэр Буш болох нь л дээ. Хэрэв миний нэрийг салгаж бичвэл таван үг болж бичигдэх нь: Сарлагтай Отгон Баярын Маш Бат гэж.
Харь өрнийн олон сонин заншил дотор аав хүү хоёр яг ижил нэртэй байх явдал байх юм. Аавыг нь ч Брайн гэдэг, хүүг нь ч Брайн гэдэг. Тэгээд дуудахдаа урд нь (senior)ууган, (junior) отгон гээд ялгаад дуудчихдаг. Тэр айлын хоёрдахь хүү нь бас Брайн бол дугаарлаж дуудна. Тэгээд Жон овгийн тэдний эрчүүдийг Жон ууган Брайн, Жон отгон Брайн, Жон удаахь Брайн гээд л явах нь л дээ. Жишээлбэл, би Сарлагтай Машбат, миний хүү бас Сарлагтай Машбат байх агаад дуудахдаа намайг Сарлагтай ууган Машбат, хүүг минь Сарлагтай отгон Машбат гэх нь ээ. Хэрэв миний удаахь хүү бас Машбат байх юм бол дугаарлаж эхэлнэ. Сарлагтай удаахь Машбат гэж. Сонин юм шүү.
Одоо Америкуудын дунд бас нэг шинэ хувилбар түгээмэл болоод байна. Тэр нь нэрийнхээ дунд хаалтад дуудах нэр буюу хоч нэрээ хавсаргах. Жишээ нь Элизабет Олимпиа Тэйлор гэдэг нэртэй хүнийг ойр дотных нь хүмүүс Лиз гэж дууддаг бол Элизабэт Олимпиа (Лиз) Тэйлор гэж бичих. Жишээ нь миний нэрийг бол: Сарлагтай Отгонбаярын (Машаа) Машбат гэж бичих нь ээ.

Араб дахинд бас хүү, эцэг, өвөг энэ тэр гээд долоон өвөгөөр нь авгайлж дууддаг байна. Мухамед абу Салам ибн Фахад ибн Расул ибн Сулейман гэдэг нь Сулейманы хүү Расулын хүү Фахад хүү Саламын аав Мухамед гэх жишээтэй. Ухаан нь, Бавуугийн дөч Хасбазарын гуч Сосорбарамын ач Отгонбаярын хүү, Ирмүүны эцэг Машбат гэх нь л дээ. Яг эцгийн шугамаар нь долоон үе дуудах хэцүү санагдаад байгаа юм.
Манай монголд уламжлалт хэлбэр нь бас л өвөрмөц. Удам, яс, овог гэх мэт ялгаа их, тэгээд тэрийгээ бүгдийг нь тоочно. Мангудын удам, Дайртны яс, Сарлагтны овог Отгонбаярын хүү Машбат гэх жишээтэй.
Газар газрын нэр овгийн сонинг өөрийн биеэр жишээлэн үзвэл ийм байх ажээ.