Monday, October 29, 2007

Зөн

Биегүй хүн
Билэгдэгдэж заасан
Зүрх сэтгэл минь
Зөгнөж заасан
Чин хайрын дагина
Чи минь билээ, хонгор минь

Миний хоёр сэтгэл

Зүрхний угт дэлбээлсэн
Дурлалын хонгор цэцэг
Зүүний үзүүрт хувилсан
Хорлолын атгаг шөвөг

Чи минь

Эрх танхил
Эвий хонгор
Эмнэг онгон
Энхрий цэцэг минь
2002/01/27

Хавар

Чийглэг сэрүүн агаар
Нялх ногооны үнэрт
Чиний тухай бодол
Надаар дүүрэн бялхана

Чамайг хараад

Түнэр харанхуйн дундаас
Гялбах наран гийв
Төөрч гутарсан сэтгэлд
Итгэлийн гэрэл цацрав
2001/9/10

Хонгор чи минь

Үер бууж, түймэр идсэн талын
Үнсэн дундаас цэцэглэсэн УЛААН САРНАЙ
2001/09/10

Үнсэх сэн

Нүдээ аних тоолон
Чиний дүр үзэгдэж
Нүүр чинь гийж
Чимээгүйхэн инээвхийлэхэд
Үнэр чинь хамрын үзүүрт сэнгэнээд
Үнсмээр болох юм, чамайгаа

Гал цэцэг

Гал улаан цэцгийг олоод сонго гэвэл
Гараас чинь би чамайг хөтлөөд авах байлаа

Чамайг санана

Сэтгэлд байгаа бүхнийг
Зүрхний бичлэгээр хэвлэдэг бол
Сэргэлэн чиний минь нүдийг
Зураад өгөх байсан даа